Кейс
Үйлчлүүлэгч Ч 19 настай эрэгтэй. Тэрээр өөрийгөө гомосексуаль гэдгээ 14 настай байхдаа мэдсэн. Ч айлын ганц хүү ...
of 1

Nangia keis

Nangia keis
Published on: Mar 3, 2016
Published in: Business
Source: www.slideshare.net

Transcripts - Nangia keis

• 1. Кейс
Үйлчлүүлэгч Ч 19 настай эрэгтэй. Тэрээр өөрийгөө гомосексуаль гэдгээ 14 настай байхдаа мэдсэн. Ч айлын ганц хүү бөгөөд аав нь түүнийг уламжлалаа хадгалуулан өв дамжсан хуульч болгохыг хүсэж 1 жилийн өмнө Хууль зүйн ДС-д оруулсан. Тэрээр хуульч болох хүсэлгүй бөгөөд аавынхаа үгэнд орохоос өөр аргагүй болсон. Түүнийг үе тэнгийхэн ижил хүйстэн гэж шоолдог мөн сурах хүсэлгүй болохоор хагас жилиийн өмнө нь сургуулиа хаяж, хэсэг бүлэг гомосексуаль хөвгүүдтэй найзлах болсон. Ч-г сургуулиа хаясаныг аав нь мэдээгүй бөгөөд мэдэх юм бол түүнийг гэрээсээ хөөж, өөрийг нь ойлгохгүй найзуудаас нь хөндийрүүлнэ гэж айж байгаагаа нийгмийн ажилтанд мэдэгдсэн. Мөн аавдаа хэлэхгүй байхыг нийгмийн ажилтангаас хүссэн. Тэрээр ирэх сарын сүүлээр найзуудтайгаа цуг Макао улсруу явах гэж байгаагаа мөн хэлжээ.
Энэ кейс нийгмийн ажилтаны хоёрдмол байдалын талаар тусгасан байгаа
Кейс
СБД-ийн нэгэн хорооны нийгмийн ажилтан дээр тус хороонд оршин суугч нэгэн эмэгтэй тусламж хандан ирэв. Тэрээр нэн ядуу амьдралтай, асран хамгаалах үр хүүхэд байхгүй, биеийн байдал нь муу байгаа тул өндөр настныг сувилалын газар үнэгүй хамрагдахыг хүсч байгаагаа хэлжээ. Нийгмийн ажилтан ажил үүргийн дагуу сувилалын газар үнэ төлбөргүй хамруулах бичгийг бэлэн болгосон байв. Бичгийг өгөхөөр бэлдэж байхад хэлтсийн ахлагч нь тэрхүү эмэгтэйд тусламж дэмжлэг шаардлагагүй хүүхдүүд нь хувийн бизнестэй, өөрөө бас дэлгүүр ажиллуулдаг нь гэж мэдэгдэв. Энэ зүйлийг мэдээд нийгмийн ажилтан сувилалын бичгээ цуцлав.
Энэ нь нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээгээ сайн хийж чадаагүй гэдгээр нь тайлбарлаарай.
Кейс Нэгэн төсөл хэрэгжүүлдэг байгууллагад 3 оюутныг гадаадад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж мэргэжил эзэмшүүлэхээр болов. Тэрхүү мэргэжил нь Монгол улсад эрэлт хэрэгцээтэй чухал мэргэжил байв. Энэ хөтөлбөрт хамрагдах оюутаныг өндөр шалгуураар элсүүлэхээр болзолтой байлаа. Уг байгууллагад ажилладаг нийгмийн ажилтны дүү нь тэрхүү мэргэжлээр суралцахыг үнэхээр хүсч байгаа ч шалгуурыг нь давах боломжгүй байв. Хөтөлбөрт хамрагдах 1 оюутан нь нэн ядуу амьдралтай оюутан байв. Нийгмийн ажилтанд тэр оюутны оронд өөрийнхөө дүүг явуулах бүрэн боломж байв.
Энэ бас эхний кейстэй адил

Related Documents