Монгол Улсын Үндэсний Аудитын газар
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны саналаар
хийсэн аудитын тайлан
Улсын мөрдөн байцаах ...
Агуулга
Тайланг бэлтгэсэн:
ҮАГ-ын Нэгдүгээр газар
Захирал
Д.Ганбилэг
Аудитын менежер Ж.Батсайхан
Ахлах аудитор
Ц.Гэрэл
Ауд...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
1
Нэг. Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон
санхүүжилтийн зарцуулалт
УМБГ нь ЦЕГ-ын...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
2
Засгийн газрын нөөц хөрөнгөөс Хадгаламж зээлийн хоршоодын үйл
ажиллагаатай холбоот...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
3
ЦЕГ-ын даргын 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаар
тушаалаар Эдийн засг...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
4
1.Ашиглалтын хугацаа 5 жилээс хэтрээгүй,
2. Гүйлт 80000 км-ээс ихгүй байх,
3. Рези...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
5
Уг шалгалтад хамрагдсан хугацааны төсвийн хэмнэлт, хэтрэлтийн
шалтгаан, нягтлан бо...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
6
Дансны дугаар Эхний
үлдэгдэл
Орлого Зарлага Эцсийн
үлдэгдэл
2612034408 тоот төгрөг...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
7
Дүгнэлт
Аудитын дүнд үндэслэн дараахь дүгнэлт хийж байна:
1.Засгийн газрын нөөц хө...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
8
Зөвлөмж
Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дор дурдсан арга хэмжээг авч
хэрэгжүүлэхий...
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
9
Холбогдох байгууллагын санал
ҮАГ-ын
тайлбар
1, 2-ыг үзнэ
үү
УМБГ-т хийсэн аудит
ҮАГ -1/2007/04-ЭА
10
ҮАГ-ын тайлбар 1
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилг...
tushaal.doc
Аудитын тайлан
баталгаажуулах тухай
Төрийн аудитын тухай хуулийн 13.4.5 ”Гүйцэтгэлийн шалгалтын журам”-ын
23.2...
12
Хавсралт № 1
Аудит хийсэн үндэслэл
Аудитыг УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны санал, Монгол Улсын
Ерөнхий аудиторт Үндэс...
Хавсралт № 2
Бараа бүтээгдэхүүний нэр
Тоо
ширхэг
Дүн
1 Сейф / мөнгөний / 1 989,000.00
2 Төмөр шүүгээ 8 1,440,000.00
3 Кано...
Хавсралт № 3
УМБГ-т 2006 онд худалдан авсан үндсэн хөрөнгийн товчоо
2006 онд Сангийн сайдын 2006 оны 33 тоот тушаалаар Гаа...
of 16

Nao 1 2007_04 audit

aud
Published on: Mar 3, 2016
Published in: Economy & Finance      
Source: www.slideshare.net


Transcripts - Nao 1 2007_04 audit

  • 1. Монгол Улсын Үндэсний Аудитын газар УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны саналаар хийсэн аудитын тайлан Улсын мөрдөн байцаах газрын зарим үйл ажиллагаа ҮАГ-1/2007/04/-ЭА Улаанбаатар хот 2007оны 5 дугаар сар
  • 2. Агуулга Тайланг бэлтгэсэн: ҮАГ-ын Нэгдүгээр газар Захирал Д.Ганбилэг Аудитын менежер Ж.Батсайхан Ахлах аудитор Ц.Гэрэл Аудитор С.Андруш Шинжээч: Ш.Энхтайван 2007 оны 5 дугаар сар Уг тайланг ҮАГ-ын Веб сайт-аас үзнэ үү: www.mnao.pmis.gov.mn Аудитын тайлантай холбоотой асуудлаар нэмж тодруулах, асууж лавлах зүйл байвал 261885 дугаарын утас,323266 дугаарын факсаар харилцана уу. ХАЯГ: Үндэсний аудитын газар Засгийн газрын 4 дүгээр байр, Бага тойруу-6, Улаанбаатар-46 Монгол Улс Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон санхүүжилтийн зарцуулалт........................................1 Улсын мөрдөн байцаах газрын 2006 оны худалдан авах үйл ажиллагаа ...................................................3 Дотоод хяналтын үр нөлөө.........................................4 Дүгнэлт.........................................................................7 Зөвлөмж.......................................................................8 УМБГ-аас ирүүлсэн санал..........................................9 ҮАГ-ын тайлбар..........................................................10 Ерөнхий аудиторын тушаал......................................11 Хавсралт № 1 Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй, стандартын талаархи мэдэгдэл .............. 12 Хавсралт № 2006 онд Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон санхүүжилтийн зарцуулалт.......13 Хавсралт № 3 УМБГ-т 2006 онд худалдан авсан үндсэн хөрөнгийн товчоо....... ...................................14
  • 3. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 1 Нэг. Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон санхүүжилтийн зарцуулалт УМБГ нь ЦЕГ-ын ил харъяа нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажүйлчилгээг эрхэлдэг бөгөөд дараахь бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. • Үнэлгээ, Хяналт шалгалтын хэлтэс • Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс • Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэс • Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс • Албан тушаалын гэмт хэрэг мөрдөх хэлтэс • Зам тээврийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс • Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс • Тамгын хэлтэс • Аймаг дүүргийн мөрдөн байцаах тасаг. УМБГ-т 2006 онд Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэргийг мөрдөх үйл ажиллагаанд Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 158.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.Үүнд: • Дээрх хэргийг шалгах үүрэг бүхий Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийг УМБГ-ын бүтцэд шинээр байгуулсантай холбогдуулан тус газрын хөрөнгө оруулалт болон урсгал зардалд шаардагдах 120.0 сая төгрөгийг Засгийн газрын 2006 оны 139 дүгээр тогтоолоор, • Уг хэргийг шалгаж, шийдвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор компьютер, принтер худалдан авахад зориулж 33.7 сая төгрөг, гадаад томилолтын зардалд зориулан 4.9 сая төгрөг, нийт 38.6 сая төгрөгийг Засгийн газрын 2006 оны 198 дугаар тогтоолоор тус тус Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгожээ. Санхүүжилт ЦЕГ-ын харилцах дансанд орж, зарцуулалтыг УМБГ-ын албан бичгийн дагуу гүйцэтгэж иржээ. ЦЕГ-ын даргын 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 265 дугаар тушаалаар УМБГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэргийг мөрдөх үүрэг бүхий Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх 7 дугаар хэлтсийг 50 офицер, ахлагч нарын орон тоотой байгуулж Улаанбаатар хотын дүүргүүд болон аймгуудын Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар, хэлтсээс ЦЕГ-ын даргын тушаалаар 30 хүн томилон ажиллуулжээ.
  • 4. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 2 Засгийн газрын нөөц хөрөнгөөс Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэргийг мөрдөх үйл ажиллагаанд зориулан олгосон 158.6 сая төгрөгөөс 4 ширхэг автомашин 26.8 сая төгрөгөөр, 96 ширхэг компьютер, бусад тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 77.8 сая төгрөгөөр худалдан авчээ. БНХАУ-ын Бээжин хотын “Манлай Сентури” импорт, экспортын худалдааны компанитай хийсэн гэрээний дагуу 80 ширхэг компьютерийг нэг бүрийг нь 468 ам доллар, нийт 37440 ам доллараар худалдан авсан нь дээрх худалдан авалтын 35.7 хувийг эзэлж байна. Засвар үйлчилгээг эхний 3 жилд нийлүүлэгч компани, цаашид Монгол дахь “Нью-Соник” ХХК хариуцахаар гэрээнд заажээ. Энэ худалдан авалтад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнийн” харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 30,0 сая төгрөгөөс давсан тул тендер зарлах ёстой байтал шууд гэрээ хийж худалдан авсан байна. 2006 оны эцсээр 7 дугаар хэлтсийн үйл ажиллагаа дууссан бөгөөд худалдан авсан автомашинуудыг ЦЕГ-ын харъяа автобаазын балансад бүртгэж, 17.5 сая төгрөгийн үнэ бүхий 36 ширхэг компьютерийг Улаанбаатар хотын дүүргүүд, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд балансаас балансад шилжүүлсэн бөгөөд бусад үндсэн хөрөнгө УМБГ-т бүртгэлтэй байна. Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх 7 дугаар хэлтэст томилогдон ирж ажилласан мөрдөн байцаагчдын цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг ЦЕГ-ын даргын 2006 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаар тушаалаар тэдний үндсэн байгууллагууд хариуцан санхүүжүүлсэн байна. ЦЕГ-аас уг хэргийг мөрдөх үйл ажиллагаатай холбоотой гадаад томилолтын санхүүжилтэд зориулан олгосон 4.9 сая төгрөгөөс 3.7 сая төгрөгийн зардал гарснаар Сангийн яаманд гүйцэтгэл гаргаж өгсөн боловч, гүйцэтгэлээр 2.7 сая төгрөг болж үлдсэн 1004.2 мянган төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлээгүй байна. Энэ нь Санхүү эдийн засгийн сайдын (Хуучин нэрээр) 2001 оны 207 дугаар тушаалаар баталсан Засгийн газрын нөөц сан болон болзошгүй эрсдэлийг нөхөх зардал, төсвийн хуваарилагдаагүй зардлыг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох түр журмын 25-д “Засгийн газрын нөөц сан болон болзошгүй эрсдэлийг нөхөх зардал, төсвийн хуваарилагдаагүй зардлын эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсвийг хариуцан гүйцэтгэх байгууллага нь зардлыг зохих шийдвэрт заасан хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгохгүй. Харин хэмнэлт гарсан бол төвлөрсөн төсвийн холбогдох дансанд эргүүлэн шилжүүлнэ “ гэж заасныг зөрчсөн байх тул төсөвт буцаан төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
  • 5. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 3 ЦЕГ-ын даргын 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаар тушаалаар Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж буй 60 албан хаагчийг өдөрт 1500 төгрөгийн, 2006 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаар тушаалаар хөдөө орон нутгаас томилогдон ирж ажиллаж буй ажилтныг өдөрт 2500 төгрөгийн хоолоор хангахаар заасны дагуу ЦЕГ-ын харъяа хоолны газарт хооллож, нийт 8.9 сая төгрөг зарцуулжээ. Мөрдөн байцаагчдын унаанд нийт 10 автомашин 6 сарын турш 217.9 мянган километр явж, шатахуунд 24.2 сая төгрөгийн зардал гарч, 22.1 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлжээ. Хадгаламж зээлийн хоршоодын хэргийг мөрдөх үйл ажиллагаанд ажилласан мөрдөн байцаагчдад Төрийн холбооны 10 ширхэг утас (сард нэг утсанд 50.0 мянган төгрөгийн лимит) олгожээ. Холбооны зардалд гүйцэтгэлээр 4.9 сая төгрөгийг Төрийн холбоонд төлжээ. Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлийг Хавсралт №2-т харуулав. Хоёр.УМБГазрын 2006 оны худалдан авах үйл ажиллагаа Сангийн сайдын 2006 оны 33 дугаар тушаалаар Гаалийн болон бусад албан татвар төлөхөөс зайлсхийгчид болон татварын хууль тогтоомж зөрчигчидтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулж 44,0 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн гаалийн орлогоос олгосон байна. Энэ мөнгө Төрийн сан дахь УМБГ-ын 90 00 12 021 тоот дансанд орсныг ЦЕГ-ын даргын баталсан хуваарийн дагуу зарцуулсан байна. Үүнийг хүснэгтээр харуулбал: № Бэлтгэн нийлүүлэгчийн нэр Бүтээгдэхүүний нэр Үнэ (сая төгрөгөөр) 1 Дабель Эрдэнэ ХХК Автомашин 6.0 2 Дагвасүрэн Автомашин 4.9 3 БКД ХХК Компьютер 15.6 4 Хурд УАЗ ХХК ЦЕГ-т автомашин 9.4 5 Сектек сервис ХХК Дохиолол 3.8 6 Сектек сервис ХХК Галын дохиолол 4.3 Нийт 44.0 УМБГ Сангийн сайдын 2006 оны 33 дугаар тушаалаар олгосон хөрөнгөөс хоёр автомашин худалдаж авсан байна. ЦЕГ-ын даргын 2004 оны 554 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтаар баталсан “Хуучин машин орлогод авах журам”- д хуучин автомашиныг орлогод авахад дараахь шаардлагыг хангасан байхаар заажээ.Үүнд:
  • 6. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 4 1.Ашиглалтын хугацаа 5 жилээс хэтрээгүй, 2. Гүйлт 80000 км-ээс ихгүй байх, 3. Резин дугуй гэмтэлгүй, элэгдэл нь 50,1 хувиас бага, 4. Хүлээж авснаас хойш 6 сарын дотор сэлбэг материал авахгүй байх, 5. Баруун гарын дүрэмд зориулагдсан, зүүн талдаа жолооны хүрд байрласан байх ёстой ажээ. Гэтэл “Дабель Эрдэнэ” ХХК-иас 6,0 сая төгрөгөөр худалдаж авсан Делика маркийн 0195 УБН дугаартай автомашин нь 1996 онд үйлдвэрлэгдсэн, 100.0 мянган км явсан, запас дугуйгүй, 4 ширхэг дугуй нь 70 хувийн элэгдэлтэй, 3 сар болоод 4 ширхэг дугуйг 380.0 мянган төгрөгөөр худалдаж авсан ба жолооны хүрд нь баруун талдаа байрласан байна. Иргэн н.Дагвасүрэнгээс 4,9 сая төгрөгөөр худалдаж авсан Старекс маркийн 2101 УБС дугаартай авто машин нь 1997 онд үйлдвэрлэгдсэн, 100.0 мянган км явсан, 5 ширхэг дугуй нь 50 хувийн элэгдэлтэй, буруу талын урд крыло хонхойсон байна. 2006 оны худалдан авалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор баталсан Худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнийн дагуу ангилбал нийт 125,0 сая төгрөгийн худалдан авалт нь тус бүрдээ харьцуулалтын аргаар худалдан авах төсөвт өртгийн дээд хязгаар болох 30,0 сая төгрөгт багтаж байгаа ба тус газар дээрх аргыг тэр бүр ашиглалгүй шууд худалдан авалтын гэрээ хийх аргыг ашигласан байна. УМБГ-ын 2006 оны худалдан авалтыг Хавсралт № 3-т харуулав. Гурав. Дотоод хяналтын үр нөлөө УМБГ-ын даргын баталсан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт Дотоод хяналтын журам багтсан байна. Дотоод хяналтын журмаар хяналтын зорилго, бүтэц зохион байгуулалт, орчин, горим болон түүнд ажиллах ажилтны шаардлагыг заасан боловч УМБГ- ын төсвийн хэмжээ болон хөрөнгийн ажил гүйлгээ харьцангуй бага хийгдэх учир УМБГ-т дотоод хяналтын ажилтны орон тоо баталж ажиллуулаагүй байна. УМБГ-ын 2005-2006 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс 2007 оны 4 дүгээр сард баримтын шалгалт хийжээ. Уг шалгалтаар санхүү, аж ахуйн үйл ажиллагааг бүрэн хамарч томилолтын зардалд илүү олгосон 35.6 мянган төгрөгийг төлүүлэх акт тавигдаж, 2602.6 мянган төгрөгийн зардлын баримтын бүрдэл дутуу байсан зөрчил илэрсэн байна.
  • 7. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 5 Уг шалгалтад хамрагдсан хугацааны төсвийн хэмнэлт, хэтрэлтийн шалтгаан, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан гаргалт, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, тооллого тооцоо бодолт зэрэгт үнэлэлт дүгнэлт өгчээ. УМБГ-ын мөрдөн байцаагч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 67 дугаар зүйл: Эд хөрөнгө барьцаалах, 86 дугаар зүйл: Эд мөрийн баримт, түүнийг хадгалах, 87 дугаар зүйл: Эд мөрийн баримтыг хадгалах хугацаа, 89 дүгээр зүйл: Байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл, 133 дугаар зүйл: Хураан авах, нэгжлэг хийх журам, 137 дугаар зүйл: Хураан авах, нэгжлэг хийхэд байлцах хүмүүс, 138 дугаар зүйл: Эд зүйл, баримт бичгийг хурааж авах, 140 дүгээр зүйл: Хураан авсан, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, 141 дүгээр зүйл: Тэмдэглэлийн хуулбарыг гардуулан өгөх заалтыг баримтлан батлан даалтад гарч буй эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч болон бусад хүмүүсээс хохирол болон барьцаанд мөнгө /валют/-ийг хураан авч банкинд байршуулдаг байна. Эрүүгийн хэрэгт хохирол, барьцаа болон эд мөрийн баримтаар хураан авсан мөнгөний хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор УМБГ- ын даргын 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 121 дүгээр тушаалаар “Хохирол, барьцаа болон эд мөрийн баримтаар эрүүгийн хэрэгт хураан авсан мөнгө /валют/-ийг хадгалах журам”-ыг баталсан. Дээрх журмаар мөрдөн байцаагч нар барьцаанд хураасан мөнгийг тэмдэглэлийн хамт хэлтэс, тасгийн даргад танилцуулан нэгжийн бүртгэлд оруулж, 24 цагийн дотор Улаанбаатар хотын банкинд тусгай дансанд байршуулах, боломжгүй бол санхүүд хүлээлгэн өгөхөөр заасан байна. Уг мөнгийг Улаанбаатар хотын банкинд ахлах нягтлан бодогч Д.Цэцгээгийн нэр дээр төгрөгийн 2612034408 тоот, валютын 2612034419 тоот харилцах данс нээж орлого зарлагаа хөтөлж, Тамгын хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч нар нэг, хоёрдугаар гарын үсэг зурж байна. Үүнд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 9.1.9-д “улсын төсвийн байгууллагад банкинд данс нээх зөвшөөрөл олгох” гэсний дагуу Сангийн яамнаас данс нээх зөвшөөрөл авах шаардлагатай байна. Барьцааны дансны үлдэгдэлд банкнаас бодож өгсөн хүү 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 13,834.4 мянган төгрөг, 109.28 ам.доллар болсон ба түүнийг цаашид хэрхэх тухай эрх зүйн акт байхгүй байна. Дээрх хуримтлагдсан хүүг хэрхэн шийдвэрсэн тухай эргэж мэдээлэх нь зүйтэй гэж үзэв. Эдгээр дансдын 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацааны гүйлгээ, үлдэгдлийг хүснэгтээр харуулбал:
  • 8. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 6 Дансны дугаар Эхний үлдэгдэл Орлого Зарлага Эцсийн үлдэгдэл 2612034408 тоот төгрөгийн данс (мян.төгрөг) 61 153.7 701 130.7 201 747.5 560 536.9 Үүнээс дансны үлдэгдэлд тооцсон хүү (мян.төгрөг) 752.0 13 082.4 13 834.4 2612034419 тоот валютын данс (ам.дол) 783.89 61 954.28 32 764.03 29 974.14 Үүнээс дансны үлдэгдэлд тооцсон хүү (ам.дол) 109.28 109.28 Харилцах данснаас зарлага гаргахдаа мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрээр анх мөнгө тушаасан баримтыг үндэслэн гүйлгээ хийдэг байна.
  • 9. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 7 Дүгнэлт Аудитын дүнд үндэслэн дараахь дүгнэлт хийж байна: 1.Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан ч үлдэгдлийг төсөвт төвлөрүүлээгүй, худалдан авалтад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг мөрдөж ажиллаагүй байна. 2.УМБГ 2006 онд хийгдсэн бусад худалдан авалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргыг ашигласан боловч баримтжуулаагүй, ЦЕГ-ын даргын 2004 оны 554 дүгээр тушаалын баталсан “Хуучин машин орлогод авах журам”-ыг мөрдөөгүй байна. 3.УМБГ-т ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс санхүүгийн дотоод хяналтыг гүйцэтгэх бололцоотой байна.
  • 10. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 8 Зөвлөмж Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг УМБГ-ын дарга М.Энх-Амгаланд зөвлөж байна. 1.УМБГ-ын худалдан авалтын үйл ажиллагаанд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолыг мөрдөж ажиллах 2.Хуучин автомашин худалдан авахад ЦЕГ-ын даргын 2004 оны 554 дүгээр тушаалын баталсан “Хуучин машин орлогод авах журам”-ыг мөрдөх 3.Санхүүгийн үйл ажиллагаанд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, Улаанбаатар хотын банкинд нээсэн барьцааны данс болон түүний үлдэгдлийн хүүг хэрхэх асуудлыг судалж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх
  • 11. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 9 Холбогдох байгууллагын санал ҮАГ-ын тайлбар 1, 2-ыг үзнэ үү
  • 12. УМБГ-т хийсэн аудит ҮАГ -1/2007/04-ЭА 10 ҮАГ-ын тайлбар 1 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 3.3, 3.4-т заасан энэ хуулиар зохицуулахгүй худалдан авах ажиллагаанд Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжсэн худалдан авах ажиллагааг заагаагүй байна. ҮАГ-ын тайлбар 2 Санхүү эдийн засгийн сайдын (Хуучин нэрээр) 2001 оны 207 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын нөөц сан болон болзошгүй эрсдэлийг нөхөх зардал, төсвийн хуваарилагдаагүй зардлыг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох түр журам”-ын 25-д “Засгийн газрын нөөц сан болон болзошгүй эрсдэлийг нөхөх зардал, төсвийн хуваарилагдаагүй зардлын эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсвийг хариуцан гүйцэтгэх байгууллага нь зардлыг зохих шийдвэрт заасан хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгохгүй. Харин хэмнэлт гарсан бол төвлөрсөн төсвийн холбогдох дансанд эргүүлэн шилжүүлнэ “ гэсэн заасны дагуу зарцуулагдаагүй үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх ёстой юм.
  • 13. tushaal.doc Аудитын тайлан баталгаажуулах тухай Төрийн аудитын тухай хуулийн 13.4.5 ”Гүйцэтгэлийн шалгалтын журам”-ын 23.2, “Гүйцэтгэлийн аудитын тайланг хянан баталгаажуулах журам”-ын 4.2-т заасныг үндэслэн ТУШААХ нь: Нэг.Үндэсний аудитын газрын 2007 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Улсын мөрдөн байцаах газарт хийсэн аудитын тайланг баталсугай. Хоёр.Аудитын тайланг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УМБГ-т хүргүүлсүгэй. Гурав.Аудитын тайланд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, түүний үр дүнг 2007 оны 11 дүгээр сарын 1-ний дотор Үндэсний аудитын газарт танилцуулахыг Улсын мөрдөн байцаах газарт зөвлөсүгэй. Дөрөв.Аудитын тайланд тусгагдсан зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний аудитын газрын нэгдүгээр газрын захирал Д.Ганбилэгт үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Л.ЖАВЗМАА
  • 14. 12 Хавсралт № 1 Аудит хийсэн үндэслэл Аудитыг УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны санал, Монгол Улсын Ерөнхий аудиторт Үндэсний аудитын газраас 2007 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд хийлээ. Аудитын зорилт Улсын мөрдөн байцаах газрын санхүүгийн тайланд хийсэн аудитын явцад тогтоогдсон эрсдэлтэй асуудлыг шалгаж, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах санал зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэгдсэн. Дээрх зорилтыг хангахын тулд дараахь чиглэлээр аудит хийв. • Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон санхүүжилтийн зарцуулалт • Улсын мөрдөн байцаах газрын 2006 оны худалдан авах үйл ажиллагаа • Дотоод хяналтын үр нөлөө. Аудитын арга зүй, хамрах хүрээ Аудитыг УМБГ-ын 2006 оны санхүүгийн тайлан, Цагдаагийн ерөнхий газар, түүний харъяа Автобааз, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс тус газрын 2005-2006 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан, бусад баримт материалд үндэслэн Төрийн хяналт шалгалтын стандарт, Санхүүгийн аудитын гарын авлагын эрсдэлийн аудитын (асуулга ярилцлага хийх, харьцуулалт, дүн шинжилгээ, тулган баталгаажуулах зэрэг) арга зүйг ашиглаж, үнэн зөв байдал, зүй зохис болон санхүүгийн хяналттай холбоотой асуудлыг хамруулан хийлээ.
  • 15. Хавсралт № 2 Бараа бүтээгдэхүүний нэр Тоо ширхэг Дүн 1 Сейф / мөнгөний / 1 989,000.00 2 Төмөр шүүгээ 8 1,440,000.00 3 Канон 2 2,281,500.00 4 Сэнс 2 259,800.00 5 Факсын аппарат 2 339,800.00 6 Авто машин / Акцент / 2 8,640,760.00 7 Суурин станц 1 650,000.00 8 Машины станц 6 3,390,000.00 9 Ширээ / туслахын хамт / 4 1,455,800.00 10 Шүүгээ / номын / 2 760,900.00 11 Канон 1 298,605.00 12 Сандал / солонгос / 80 4,720,000.00 13 Ширээ 54 4,806,000.00 14 Камер 3 2,400,000.00 15 Зургийн аппарат 3 1,930,000.00 16 Цагийн бүртгэлийн аппарат 1 180,000.00 17 Авто машин / марк-2 / 1 6,339,600.00 18 Тасалгааны хаалт 1 1,794,000.00 19 УАЗ-22060 фургон машин 1 11,800,000.00 20 Компьютер 11,700,000.00 21 Компьютер 10,164,960.00 22 Агааржуулагч 2 2,440,000.00 23 Бичгийн машины лент 1000 1,500,000.00 24 Сейф / мөнгөний / 6 960,000.00 25 Тооны машин 60 186,000.00 26 Компьютер 34 18,601,128.00 27 Компьютер 22 9,345,336.00 28 Сүлжээний сэлбэг 229,000.00 29 Притер авахад 20 3,104,220.00 30 Притер авахад 20 3,220,920.00 31 Тасалгааны тавилга 1 ком 2,915,100.00 32 Томилолтын зардалд 2,684,660.00 33 Хоолны зардалд 8,990,100.00 34 Холбооны зардалд 4,978,932.00 35 Шатахууны зардалд 22,154,485.00 НИЙТ ЗАРЦУУЛСАН 157,650,606.00 Үлдэгдэл 1,004,230.00 13 2006 ОНД ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ 40
  • 16. Хавсралт № 3 УМБГ-т 2006 онд худалдан авсан үндсэн хөрөнгийн товчоо 2006 онд Сангийн сайдын 2006 оны 33 тоот тушаалаар Гаалийн Ерөнхий газраас шилжүүлсэн 44,0 сая төгрөгийн эх үүсвэрээс: № Бэлтгэн нийлүүлэгчийн нэр Үнэ Бүтээгдэхүүний нэр 1 Дабель Эрдэнэ ХХК 6000000.00 Автомашин 2 Дагвасүрэн 4850000.00 Автомашин 3 БКД ХХК 15600000.00 Компьютер 4 Хурд УАЗ ХХК 9407400.00 ЦЕГ-т автомашин 5 Сектек сервис ХХК 3841800.00 Дохиолол 6 Сектек сервис ХХК 4300800.00 Галын дохиолол Нийт 44000000.00 Засгийн газрын нөөц хөрөнгөөс: № Бэлтгэн нийлүүлэгчийн нэр Үнэ Бүтээгдэхүүний нэр 1 Сентоза ХХК 989000.00 Сейф 2 Эрхэт чандмань ХХК 1440000.00 Сейф 3 Эрхэт чандмань ХХК 960000.00 Төмөр шүүгээ 4 Хөрс авто сервис ХХК 1686000.00 Бичгийн машины лент, тооны машин 5 БСБ сервис ХХК 5131800.00 тавилга 6 Шижир шилтгэнэ ХХК 4510000.00 Камер, зургийн аппарат 7 Хатансүлд ХХК 2440000.00 агааржуулагч 8 УБ-ОД ХХК 2040000.00 Станц 9 Ньюсоник ХХК 18601128.00 Компьютер 10 Ньюсоник ХХК 21864960.00 Компьютер 11 Ньюсоник ХХК 229000.00 Сүлжээний камер 12 Эм Си Эс ХХК 2281500.00 Хувилагч 13 Эм Си Эс ХХК 3104220.00 Принтер 14 Эм Си Эс ХХК 9345336.00 Принтер /компьютер/ 15 Эм Си Эс ХХК 3220920.00 Принтер Нийт 77843864.00 2006 оны үйл ажиллагааны төсвөөс: № Бэлтгэн нийлүүлэгчийн нэр Үнэ Бүтээгдэхүүний нэр 1 Хатан сүлд ХХК 2009400.00 Бичиг хэргийн материал 2 Хатан сүлд ХХК 1160000.00 Бичгийн цаас Нийт 3169400.00 14

Related Documents