ÊÈÍÎ
Èëòãýëèéãáè÷ñýí:Áààñàííÿì,̺íõ-ýðäýíý,Óÿíòºãñ,Á¿ðýíòîãòîõ
Киноны талаарх судалгаа
Судалгаанд Архангай аймгийн Тариат сумын бүрэн дунд сургуулийн 10а, 10б, 10г, 10д, 11а ангиудын ни...
Êèíî ãýæ þó âý?
 Нийтийн тоолол эхлэснээс õ¿í òºðºëõòºí
õîðèí çóóíûã ýëýý÷èõýýä áàéíà. Одоогоор
õîðèí íýãä¿ãýýð çóóí нь ì...
Ерөнхийдөө кино театр зэрэг тусгай байгууламжид байх дэлгэцэнд тусгаж,
нийтэд харуулах зориулалттай бүтээлийг кино гэнэ. Э...
Êèíîíû ¿¿ñýë, õºãæèë
 Залуухан ээжүүд бяцхан хүүхдүүдээ дагуулаад
кино театрт ирдэг болжээ. Тэд кино үзэнгээ
хүүхдээ хөхү...
Кино наадам
 Дэлхий дээр маш олон кино наадам буюу
шилдэг кино шалгаруулдаг арга хэмжээнүүд
болдог. Жишээ нь: Канын кино ...
Кино наадам
 Хамгийн алдартай кино наадам Оскарын
наадам байдаг бөгөөд энэ кино наадам нь
63дахь жилдээ зохиогдчихоод бай...
Кино наадам
 1. Argo кино
Энэхүү киноны зохиолч Ханеке
нь шилдэг найруулагчийн
төрөлд мөн нэр дэвшиж байгаа
гэнэ. Түүний ...
Кино наадам
 2. “Amour” кино
Австрийн “Amour” кино нь
“Хамгийн шилдэг гадаад
хэлтэй” хэмээх номинацид
багтсан байна. Энэх...
Кино наадам
 3. “Wreck-It Ralph”
хүүхэлдэйн кино
Хамгийн шилдэг 5
хүүхэлдэйн кинонд
“Wreck-It Ralph”,
“Frankenweenie”, “ ...
Кино наадам
 4. “Beasts of the Southern Wild”
кино
Уг киноны гол дүр 9 настай Квинзан
Уоллис нь “Шилдэг эмэгтэй
жүжигчин”...
Кино наадам
 5. “Django
Unchained” кино
“шилдэг туслах
жүжигчин”
номинацид: Уг
кинонд тоглосон
Кристоф Вальц
(“Django Unc...
Кино наадам
 6. “Skyfall” кино
“Шилдэг дуу”
номинацид: Аделийн
дуулснаар “Skyfall”
болох магадлалтай ч
академич “Les
Misé...
Кино наадам
 7. “Twilight Saga:
Breaking Dawn — Part 2”
кино
“Хамгийн муу кино”
номинацид “Twilight Saga:
Breaking Dawn —...
Кино наадам
 “Шилдэг тусгай эффект” номинацид: "The
Avengers”, “Prometheus”, “Life of Pi”, “Snow
White & the Huntsman” бо...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 Холливудын хамгийн их нас бардаг
жүжигчдийн талаар сонирхоцгооё. Эдгээр
жүжигчдийн дунд Ж...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 10. Леонардо Ди Каприо
- 9 удаа нас барж
байжээ.
Түүний нас барж байсан
кинонууд нь:
The ...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 9. Тим Кари 10 удаа
нас баржээ.
Түүний нас барсан
дүрүүд:
The Rocky Horror
Picture Show
C...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 8. Брюс Уиллис 11
удаа нас баржээ.
Billy Bathgate
Mortal Thoughts
Death Becomes Her
12 Mo...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 7. Жонни Депп 11 удаа нас
барсан байна.
Түүний нас барсан киноны
дүрүүд:
A Nightmare On E...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 6. Стеллан Скарсгард 11
удаа нас барсан байна.
Түүний нас барсан дүрүүд:
The Hunt for Red...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 5. Дэнни Трехо 11 удаа нас
баржээ.
Түүний нас барсан дүрүүд:
Death Wish 4: The Crackdown
...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 4. Гари Олдман 12 удаа
нас барсан байна.
Түүний дүрүүд:
The Book of Eli
State of Grace
Dr...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 3. Роберт Де Ниро 17 удаа нас
баржээ.
Түүний дүрүүд:
Bloody Mama
Bang the Drum Slowly
Mea...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 2. Микки Рурк 19 удаа нас барсан
байна.
Түүний нас барсан кинонууд:
A Prayer for the Dyin...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 1. Шон Бин 25 удаа нас барсан байна.
Түүний нас барсан кинонууд:
Caravaggio
War Requiem
F...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
 Ямар нэгэн фантастик, блокбастер
кинонуудыг тусгай эффектгүй байна гээд
төсөөлөөд үз дээ....
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“Black Swan” киноны
бүжигчин эмэгтэй.
Үнэн хэрэгтээ ямар ч өд
сөдгүй энгийн л нэг балетчин
...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“Life of Pi” кинонд тусгай
эффект хийхэд Rhythm &
Hues компани тусалжээ.
Номхон далайн дунд...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
Барын оролцоотой хэсэг... ...үнэн хэрэгтээ зураг
авалтын үеэр.
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“Pirates of the Caribbean” киноны
Дейви Жонсын багийн бүхий л зүйлийг
компьютерын тусламжта...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“Final Destination 5” киноны
гүүр нурдаг хэсэг.
Харин тусгай эффектгүй бол
тийм ч аймшигтай...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
Оптимус Прайм “Transformers”
кинонд амилахаасаа өмнө...
...компьютерээр бүтээсэн
дүр байжээ.
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“Alice in Wonderland”
үлгэрийн шидэт кино...
...тусгай эффектгүйгээр тийм ч
гайхамшигтай би...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“The Hunger Games” кино...
...тусгай эффектгүйгээр энгийн
ногоон дэлгэц мэт байх байлаа.
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“The Avengers” киноны Марк
Руффало мэдээлэгчтэй хувцас
өмсөх хэрэг гарчээ.
Харин дараа нь т...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
...дараах дүр зураг үүссэн байна.
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“The Avengers” киноны зураг
авалтыг Нью-Йоркт хийгээгүй.
Киноны ихэнхи хэсгийг ногоон
дэлгэ...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
Киноны эцсийн хэсэгт нисдэг
тэрэгтэй хэсэг байдаг.
Нисдэг тэрэгтэй хэсгийг
ийнхүү бодит бол...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
Скарлет Йохансоны агаарт
нисэж буй зураг үнэн хэрэгтээ...
...тийм ч сэтгэл хөдлөм
биш байса...
Киноны сонирхолтой мэдээлэлүүд
“The Dark Knight” киноны үеэр
талбайд 80000 гаруй үзэгч
байгаагүй аж.
Харин хэсэг хүмүүсийг...
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
The Dark knight film
Буцах
Каннын кино наадам ирэх сарын 11-нд эхэлнэ. Нэр хүндтэй энэ
наадамд монгол залуусын бүтээсэн “Зүүд” хэмээх богино
хэмжээн...
Монголын кино ертөнцөд шил дараалан мэндэлж буй олон кинонуудаас ялгарч чадсан
Б.Баатарын бүтээл “Татар ажиллагаа” кино М...
“Манайхан яагаад америкууд шиг хийдэггүй юм бэ? Ядаж л харилцан яриа нь аягүй үнэмшилтэй” гэнэ. Гэтэл
зарим нь "Хараад ба...
Аа гэтэл бид яаж байна? Жалгандаа Жавхлангаа сонсоод л, жавар үргээж, мотор дуугаргаж
байна гэж архидаад л. Жаахан юм хий...
Аа харин залуучууд маань бол байдлыг өөрөөр үнэлж, харж байх шиг байна аа. Мюнхений
киноны сургууль төгссөн Д.Бямбасүрэн ...
Манайд кино академи бас бий шүү. Байх байхдаа бүр гурван кино академи байгаа. (Битгий
шоолоорой. Энэ үнэн шүү!) 1998 онд ...
Өө тэгээд ер нь яриад байх юм бол элэг хатмаар түүх олон олон. Дуурийн найруулагч нь кино
найруулж гүйгээд л. Эхнийхийгээ...
Êèíîíû äàâóó òàë áà ñóë òàë
 Êèíîíîîñ ¿ëãýð äóóðàéëàëòàé áóþó äàâóó òàë:
 ¨ñ çàíøèë
 Áóñàäòàé çºâ õàðüöàõ
 ªºðººñºº àõ...
Êèíîíû äàâóó òàë áà ñóë òàë
 Êèíîíû ñóë òàë:
 Õ¿íèé àæëûã õîéø òàâèõ
 Áóðóó ¿ëãýð äóóðàéëòàé
 Áóðóó îéëãîëò òºð¿¿ëíý
...
Кунг-фу панда
 Олны хүртээл болоод байгаа “Кунг Фу Панда 2” кино олон улсад
борлуулалтаараа тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн до...
Адал явдалт кино
 Адал явдалт кино нь ерөнхийдөө уран сайхны киноны
ангилалд орох боловч энэ төрлийн киног үзэх киноны ха...
Киноны талаарх сонирхолтой
мэдээлэлүүд
 Лондоны хамгийн тансаг, дээд зэрэглэлийн машин худалдаалдаг “Aston Martin”
компан...
Киноны талаарх сонирхолтой
мэдээлэлүүд
 1997 онд Warner Bros. кинокомпани "бие хамгаалагч" Кевин
Костнерын найруулж бас т...
www.caak.com
www.exlel.mn
www.news.mn
www.youtube.com
www.mn.wikipedia.org
www.xopom.com
TV zoneсэтгүүл
Соронзсэтгүүл
Энэх...
Та ийм кино театрт 148 танхай залуустай хамт
суугаад кино үзэж чадах уу
Анхаарал тавьсан танд баярлалаа
Õ¿íäýòãýñýí:Áààñàííÿì,̺íõ-ýðäýíý,Óÿíòºãñ, Á¿ðýíòîãòîõ
of 70

Kinonii tuhai medeelel

Киноны тухай мэдээлэлүүд
Published on: Mar 3, 2016
Published in: Social Media      
Source: www.slideshare.net


Transcripts - Kinonii tuhai medeelel

  • 1. ÊÈÍÎ Èëòãýëèéãáè÷ñýí:Áààñàííÿì,̺íõ-ýðäýíý,Óÿíòºãñ,Á¿ðýíòîãòîõ
  • 2. Киноны талаарх судалгаа Судалгаанд Архангай аймгийн Тариат сумын бүрэн дунд сургуулийн 10а, 10б, 10г, 10д, 11а ангиудын нийт 104 сурагчдаас авсан 1.Такиноүздэгүү? а.Тийм-104 б.Үгүй-0 2.Тиймболямартөрлийнкиноүздэгвэ? а.Инээдмийн-23 б.Аймшигийн-21в.Адалявдал-33 г.Хүүхэлдэйн-18д.Драмын-0е.Мөрдлөгтэй-0 ё.Барууны-0 ж.Уранзөгнөлт-0 з.Эрдэмшинжилгээний-2давхардсантоогоор 3.Үгүйболяагаад? ............................................................... 4.Киноноостаюугньүзэхдуртайвэ? а.Зохиолыг-15 б.Үйлявдал-52 в.Төрлийн-2 г.Жүжигчний-15 д.Найруулагыг-22 5.Таямаркиноүзэхдуртайвэ? Монголкино-18,Солонгосынолонангиткино-13,Машамедведь-11,Tomjerry-11,Адтайжаалууд-6,Гүнжийнзалуу-12, Хятадкино-3,Сахиусантэнгэрийнсонголт-2,Хана-2,Америккино-2,Дэлхийг80хоногттойрсоннь-2,Наруто-2, Эхнэрийнурхи-2,сэргэлэнохинянсун-1,Бихэнбэ-1,үнсгэлжин-1,Цэргийнсургууль-1,Бөгжнийэзэн-1,3маралод-1, Мартагдашгүйнамар-1,Тэмүүжин-1,Гэрлэжамжаагүйявна-1,Гайхамшигтхүнаалз-1,жинжиймаа-1,тусгайсалаа-1, Луйвар-1,Кунг-фупанда-1,Амьдралчинийтөлөө-1,Амьдралтавтайморил-1,Цохилт-1,Цустөшөөавалт-1,хэцүү анги-1,Сарнынулимс-1,Shaunthesheep-1,TheDarkknight-! 6.Таөдөртхэдэнцагкиноүздэгвэ? а.1-2цаг-51б.2-3цаг-13в.3-4цаг-10г.4-5цаг-16д.5-аасдээш-5
  • 3. Êèíî ãýæ þó âý?  Нийтийн тоолол эхлэснээс õ¿í òºðºëõòºí õîðèí çóóíûã ýëýý÷èõýýä áàéíà. Одоогоор õîðèí íýãä¿ãýýð çóóí нь ìýäýýëýëийн ýðèí áөгөөд àñàð èõ ìýäýýëýëèéã ñåêóíä òóòàìä ñîëèëöîæ áàéõûí çýðýãöýý øèíý ñî¸ë, шинэ íýýëò¿¿äèéã íýýí èëð¿¿ëæ, ò¿¿íèéã õºãæ¿¿ëæ áàéíà. Òýð ñî¸ëóóäûí íýã êèíî óðëàã áèëýý.
  • 4. Ерөнхийдөө кино театр зэрэг тусгай байгууламжид байх дэлгэцэнд тусгаж, нийтэд харуулах зориулалттай бүтээлийг кино гэнэ. Энэ нь киног бүтээх үйл явц ямар байхаас шалтгаалахгүй. 20-р зуунд үсрэнгүй хөгжсөн тус салбар нь өдгөө нэгэнт урлаг гэж нэрлэгдэхүйц болтлоо хөгжжээ. Гэхдээ урлагийн бусад салбартай харьцуулахад хүн хүч ба мөнгө хөрөнгө ихээр шаарддаг тул хувь хүмүүс дангаараа хийхэд хэцүү. Ерөнхийдөө уран сайхны кино ба баримтат кино гэж 2 том ангилалд хуваагдана. Дээр дурьдсанаар кино нь кино театр зэрэгт гаргахын тулд бүтээгддэг боловч анхнаасаа зурагтаар гаргах зорилгоор, киноны хальс ашиглан хийгддэг бүтээлүүд ч бас бий. Тэдгээрийг Телевизийн кино гэж нэрлэх бөгөөд 1960-аад оны Америкт телевизийн нэвтрүүлгийн нэг төрөл болон хөгжиж, вэстэрн кино, гэр бүлийн драмууд олноор бүтээгдэж байв. Түүнчлэн кино театрт гаргалгүйгээр, шууд видео хуурцаг зэрэг медиа руу буулган, худалдаалагдах буюу түрээслэгддэг бүтээлийг видео кино гэж нэрлэнэ. Энэ мэтээр орчин үед бродбанд интернэт зэргийн хөгжлийн улмаас өнөөг хүртэл кино гэж нэрлэгдэж ирсэн зүйлс нь олон янз болон өргөжиж буй. Сүүлийн үед кино нь хальсанд буух биш, CD-ROM, DVD зэрэгт бичигдэх нь олширч байгаа. Êèíîíû ¿¿ñýë, õºãæèë
  • 5. Êèíîíû ¿¿ñýë, õºãæèë  Залуухан ээжүүд бяцхан хүүхдүүдээ дагуулаад кино театрт ирдэг болжээ. Тэд кино үзэнгээ хүүхдээ хөхүүлж, бас живхийг нь солино. Хажуугаар нь өөрсдөө амттан идчихнэ. Зөвхөн ээжүүдэд зориулан кино үзүүлэх төслийг Бразилийн Сан Пауло хотын “Синематерна” нэртэй төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус байгууллага энэ төслийг анх санаачлаад вэв хуудсандаа мэдээлэл тавьтал төд удалгүй 20 мянган ээж бүртгүүлэн, дуртай кинонуудынхаа жагсаалтыг ч илгээсэн байна. Мэдээж дайн тулаан, цус, аллага хядлага байхгүй кинонууд. Одоогоор улс даяар 14 кино театрт 18 сар хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд зориулсан тусгай өрөөг байгуулан кино үзүүлж байна. Тэнд тоглоомнууд, живх сольдог өрөө бий. Бас бүдэг гэрэлтэй. Үргэлж гэртээ хүүхэдтэйгээ өнждөг ээжүүдэд гэрээсээ гарч өөр бүсгүйчүүдтэй танилцах, уулзаж, ярилцах, хажуугаар нь дуртай киногоо үзэх боломжийг олгодог тул залуу ээжүүд энэхүү төсөлд тун тааламжтай байгаа юм. Буцах
  • 6. Кино наадам  Дэлхий дээр маш олон кино наадам буюу шилдэг кино шалгаруулдаг арга хэмжээнүүд болдог. Жишээ нь: Канын кино наадам, Алтан бөмбөрцгийн кино наадам, Оскарын кино наадам гэх мэт алдартай кино наадмууд байдаг.  Дэлхийн хамгийн алдартай кино үйлдвэрлэдэг буюу бүтээдэг газар болох Холливудэд олон дэлхийн хамгийн алдартай кинонууд бүтээдэг бөгөөд эндээс киног урлаг болгон хөгжүүлсэн газар билээ.
  • 7. Кино наадам  Хамгийн алдартай кино наадам Оскарын наадам байдаг бөгөөд энэ кино наадам нь 63дахь жилдээ зохиогдчихоод байна. Америкийн кино академийн дээд шагнал болох “Оскар”-ын шагналд энэ жил нэр дэвшиж буй бүтээлүүдийг тодрууллаа. “Оскар”-ын шагналд Стивен Спилберг, Квентин Тарантино, Кэтрин Бигелоу, Энга Ли болон Бен Аффлек нарын бүтээлүүд болох шинэхэн кинонууд нэр дэвшсэн аж. Ингээд хэд хэдэн санал асуулгын дүнгээр энэхүү алдарт шагналуудын эздийг тодорхойлсон бөгөөд “Оскар”-ын төлөө өрсөлдөх нэр дэвшигчидтэй танилцацгаая. 2012 оны шилдэг кинонд нэр дэвшихээр - “Argo”, “ Django Unchained”, “Life of Pi”, “Les Misérables”, “Lincoln”, “Zero Dark Thirty”, “Silver Linings Playbook”, “Beasts of the Southern Wild” болон “Amour” нар шалгарсан байна.
  • 8. Кино наадам  1. Argo кино Энэхүү киноны зохиолч Ханеке нь шилдэг найруулагчийн төрөлд мөн нэр дэвшиж байгаа гэнэ. Түүний хамтаар Стивен Спилберг “Lincoln”, Энг Ли “Life of Pi”, Бен Зайтлин “Beasts of the Southern Wild” болон Дэвид О. Рассел “Silver Linings Playbook” хэмээх кинонууд мөн шагнал хүртэх аж. Стивен Спилберг болон Энг Ли нарт “Оскар”-ын шагнал байдаг бөгөөд тэд ийнхүү дахин өрсөлдөхөөр болсон байна.
  • 9. Кино наадам  2. “Amour” кино Австрийн “Amour” кино нь “Хамгийн шилдэг гадаад хэлтэй” хэмээх номинацид багтсан байна. Энэхүү шилдэг 5-д Францын “1+1” багтаагүй байгаа нь Ханекегийн ялалт 100% болох нь тодорхой. Харин манай хойд хөршийн “Белый тигр” хэмээх кино “Оскар”-т нэр дэвшиж чадаагүй юм байна.
  • 10. Кино наадам  3. “Wreck-It Ralph” хүүхэлдэйн кино Хамгийн шилдэг 5 хүүхэлдэйн кинонд “Wreck-It Ralph”, “Frankenweenie”, “ Brave”, “ParaNorman” болон “Pirates! Band of Misfits” зэрэг багтсан байна. Харин “Rise of the Guardians” багтаагүй нь ихэд хачирхалтай.
  • 11. Кино наадам  4. “Beasts of the Southern Wild” кино Уг киноны гол дүр 9 настай Квинзан Уоллис нь “Шилдэг эмэгтэй жүжигчин” номминацид нэр дэвшсэн байна.Түүнтэй өрсөлдөхөөр Жессика Честейн (“Zero Dark Thirty”), Женнифер Лоуренс (“Silver Linings Playbook”), Наоми Уоттс (“The Impossible”) болон 85 настай Эмманюэль Рива (“Amour”) нар нэр дэвшсэн байна. Шилдэг эрэгтэй жүжигчин хэмээх номинацид Хью Жекман (“Les Misérables”), Хоакин Феникс (“Master”), Брэдли Купер (“Silver Linings Playbook”), Дэниел Дэй-Льюис (“Lincoln” ), Дензел Вашингтон (“Flight”) нар нэр дэвшиж байгаа бөгөөд тэд аль хэдийн 2 удаа “Оскар”-ын шагнал хүртэж байжээ.
  • 12. Кино наадам  5. “Django Unchained” кино “шилдэг туслах жүжигчин” номинацид: Уг кинонд тоглосон Кристоф Вальц (“Django Unchained”) багтаж байгаа гэнэ.
  • 13. Кино наадам  6. “Skyfall” кино “Шилдэг дуу” номинацид: Аделийн дуулснаар “Skyfall” болох магадлалтай ч академич “Les Misérables”, “Chasing Ice”, “Life of Pi” болон “Ted” зэргээс шалгаруулж ч мэдэхээр л юм.
  • 14. Кино наадам  7. “Twilight Saga: Breaking Dawn — Part 2” кино “Хамгийн муу кино” номинацид “Twilight Saga: Breaking Dawn — Part 2”, “Battleship”, “That's My Boy”, “The Oogieloves in the Big Balloon Adventure”, “A Thousand Words” кино өрсөлдөж байгаа юм байна.
  • 15. Кино наадам  “Шилдэг тусгай эффект” номинацид: "The Avengers”, “Prometheus”, “Life of Pi”, “Snow White & the Huntsman” болон “The Hobbit: An Unexpected Journey” нар өрсөлдөж байгаа аж. “Шилдэг хувцаслалт” номинацид: “Snow White & the Huntsman”, “Mirror Mirror”, “Lincoln”, “Les Misérables” болон “Life of Pi” багтаж байгаа юм байна. Буцах
  • 16. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  Холливудын хамгийн их нас бардаг жүжигчдийн талаар сонирхоцгооё. Эдгээр жүжигчдийн дунд Жонни Депп, Роберт Де Ниро болон Микки Рурк гэх мэт жүжигчид багтдаг бөгөөд энэ жагсаалтын тэргүүнд Шон Бин багтсан байна.
  • 17. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  10. Леонардо Ди Каприо - 9 удаа нас барж байжээ. Түүний нас барж байсан кинонууд нь: The Quick and the Dead Total Eclipse Romeo & Juliette Titanic Blood Diamond The Departed J. Edgar Django Unchained The Great Gatsby
  • 18. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  9. Тим Кари 10 удаа нас баржээ. Түүний нас барсан дүрүүд: The Rocky Horror Picture Show Clue Legenda Kongo The Shadow Oliver Twist The Colour of Magic McHale's Navy Charlie's Angels Scary movie 2
  • 19. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  8. Брюс Уиллис 11 удаа нас баржээ. Billy Bathgate Mortal Thoughts Death Becomes Her 12 Monkeys The Jackal Armageddon The Sixth Sense Hart's War Charlie's Angels: Full Throttle Sin City Planet Terror
  • 20. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  7. Жонни Депп 11 удаа нас барсан байна. Түүний нас барсан киноны дүрүүд: A Nightmare On Elm Street Platoon Freddy's Dead: The Final Nightmare Ed Wood Dead Man The Astronaut's Wife From Hell The Libertine Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street Public Enemies The Brave 21 Jump Street
  • 21. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  6. Стеллан Скарсгард 11 удаа нас барсан байна. Түүний нас барсан дүрүүд: The Hunt for Red October Savior Ronin Deep Blue Sea No Good Deed Dogville Helen of Troy Arthur Angels and Demons Melancholia The Girl with the Dragon Tattoo
  • 22. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  5. Дэнни Трехо 11 удаа нас баржээ. Түүний нас барсан дүрүүд: Death Wish 4: The Crackdown Desperado The Grey From Dusk Till Dawn Anaconda Point Blank The Replacement Killers xXx Once Upon a Time in Mexico Halloween Predators
  • 23. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  4. Гари Олдман 12 удаа нас барсан байна. Түүний дүрүүд: The Book of Eli State of Grace Dracula Fifth Element Leon Air Force One True Romance Lost in space JFK Sid and Nancy Hannibal: The Beginning Harry Potter and the Order of the Phoenix
  • 24. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  3. Роберт Де Ниро 17 удаа нас баржээ. Түүний дүрүүд: Bloody Mama Bang the Drum Slowly Mean Streets Novecento Brazil The Mission Cape Fear This Boy's Life Frankenstein The Grey Fan Jackie Brown Great Expectations 15 Minutes Hide and Seek Machete New Year's Eve
  • 25. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  2. Микки Рурк 19 удаа нас барсан байна. Түүний нас барсан кинонууд: A Prayer for the Dying Rumble Fish Johnny Depp Picture Claire Iron Man II Sin City Кiller Passion Play Immortals Double Team Francesco White Sands Bullet Fall Time The Desperate Hours The Last Outlaw Sky High Man on Fire The Desperate Hours
  • 26. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  1. Шон Бин 25 удаа нас барсан байна. Түүний нас барсан кинонууд: Caravaggio War Requiem Field of Dreams Lorna Doone Patriot Games Golden Eye JetFighter 6 Essex Boys Lord of the Rings: The Fellowship of the Ring Don't Say a Word Equilibrium Beach Far North The Hitcher The Outlaw Josey Wales Ca$h Death Race 2 Black Death Game of Thrones Tell Me That You Love Me, Junie Moon Clarissa Scarlett Henry VIII Lawless Буцах
  • 27. Киноны сонирхолтой мэдээлэлүүд  Ямар нэгэн фантастик, блокбастер кинонуудыг тусгай эффектгүй байна гээд төсөөлөөд үз дээ. Хачирхалтай санагдаж байгаа биз. Тиймээс зарим нэг киноны хэсгүүдийг тусгай эффектгүй харж сонирхон эдгээр эффектүүд хичнээн их хэрэгтэй, тухайн кинонд хичнээн их сүр хүч, өнгө үзэмжийг бэлэглэж байгаа талаар сонирхоцгооё.
  • 28. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “Black Swan” киноны бүжигчин эмэгтэй. Үнэн хэрэгтээ ямар ч өд сөдгүй энгийн л нэг балетчин байсан байна.
  • 29. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “Life of Pi” кинонд тусгай эффект хийхэд Rhythm & Hues компани тусалжээ. Номхон далайн дунд төөрсөн аварга бартай завь.
  • 30. Киноны сонирхолтой мэдээлэлүүд Барын оролцоотой хэсэг... ...үнэн хэрэгтээ зураг авалтын үеэр.
  • 31. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “Pirates of the Caribbean” киноны Дейви Жонсын багийн бүхий л зүйлийг компьютерын тусламжтайгаар хийсэн байна. Жүжигчид ямар нэгэн нүүр будалт хийгээгүй аж.
  • 32. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “Final Destination 5” киноны гүүр нурдаг хэсэг. Харин тусгай эффектгүй бол тийм ч аймшигтай биш харагдаж байгаа биз.
  • 33. Киноны сонирхолтой мэдээлэлүүд Оптимус Прайм “Transformers” кинонд амилахаасаа өмнө... ...компьютерээр бүтээсэн дүр байжээ.
  • 34. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “Alice in Wonderland” үлгэрийн шидэт кино... ...тусгай эффектгүйгээр тийм ч гайхамшигтай биш байх байсан бололтой.
  • 35. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “The Hunger Games” кино... ...тусгай эффектгүйгээр энгийн ногоон дэлгэц мэт байх байлаа.
  • 36. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “The Avengers” киноны Марк Руффало мэдээлэгчтэй хувцас өмсөх хэрэг гарчээ. Харин дараа нь тусгай эффектийн багийнхан маш сайн ажилласны үр дүнд...
  • 37. Киноны сонирхолтой мэдээлэлүүд ...дараах дүр зураг үүссэн байна.
  • 38. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “The Avengers” киноны зураг авалтыг Нью-Йоркт хийгээгүй. Киноны ихэнхи хэсгийг ногоон дэлгэцийн урд хийсэн байна.
  • 39. Киноны сонирхолтой мэдээлэлүүд Киноны эцсийн хэсэгт нисдэг тэрэгтэй хэсэг байдаг. Нисдэг тэрэгтэй хэсгийг ийнхүү бодит болгожээ.
  • 40. Киноны сонирхолтой мэдээлэлүүд Скарлет Йохансоны агаарт нисэж буй зураг үнэн хэрэгтээ... ...тийм ч сэтгэл хөдлөм биш байсан байна.
  • 41. Киноны сонирхолтой мэдээлэлүүд “The Dark Knight” киноны үеэр талбайд 80000 гаруй үзэгч байгаагүй аж. Харин хэсэг хүмүүсийг хэд дахин болгож үржүүлснээр ийнхүү дүүрэн хүнтэй болжээ. Буцах
  • 42. The Dark knight film
  • 43. The Dark knight film
  • 44. The Dark knight film
  • 45. The Dark knight film
  • 46. The Dark knight film
  • 47. The Dark knight film
  • 48. The Dark knight film
  • 49. The Dark knight film
  • 50. The Dark knight film
  • 51. The Dark knight film
  • 52. The Dark knight film
  • 53. The Dark knight film
  • 54. The Dark knight film Буцах
  • 55. Каннын кино наадам ирэх сарын 11-нд эхэлнэ. Нэр хүндтэй энэ наадамд монгол залуусын бүтээсэн “Зүүд” хэмээх богино хэмжээний кино оролцоно. Өнгөрсөн жил манайд “Глобал арт” уран бүтээлийн нэгдлээс “48 минут” нэртэй уралдааныг кино бүтээгчдийн дунд зарласан юм. 48 цагийн дотор зохиолоо бичээд, дүрээ сонгоод, зургаа аваад, киногоо бэлэн болгодог энэ өвөрмөц уралдаанд “iCity” продакшны “Зүүд” хэмээх кино тэргүүн байр эзэлсэн билээ. Улмаар Бостон хотод төвтэй “Олон улсын 48 цаг” наадмаас зарласан 2010 оны шилдэг 16 киноны нэгээр шалгарчээ. Харин одоо ийнхүү Каннын наадамд киногоо үзүүлэх эрхтэй боллоо. Шилдэг 16-аас нэгийг сонгон наадмын шагналыг олгоно. “Зүүд” кино агаарын бохирдол бидний амьдрал ямар гамшиг авчирч байгаа тухай өгүүлнэ. Монгол кино
  • 56. Монголын кино ертөнцөд шил дараалан мэндэлж буй олон кинонуудаас ялгарч чадсан Б.Баатарын бүтээл “Татар ажиллагаа” кино Москва хотноо болсон адал явдлын сэдэвт зохиомжтой олон улсын кино наадамд оролцож байна. Энэхүү наадам нь 13 дах удаагаа зохиогдож байгаа ба олон улсын кино, телевизын уран бүтээлчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан суралцах, адал явдалт жанрыг дэлгэрүүлэх гол зорилготой юм. Энэ удаагийн наадамд уран сайхны, баримтат кино, телевизийн цуврал кино, нэвтрүүлэг зэрэг олон төрлийг хамарч байгаагаараа онцлог. Наадамд ОХУ, АНУ, Монгол, Хятад, Болгар, Азербайджан, Литва, Нидерланд, Грузин, Тайван, Казахстан, Унгар, Франц, Канад, Португал, Испани, Итали, Серби зэрэг 34 орны уран бүтээлчид оролцож байна. мөн 56 уран сайхны кино, 29 адал явдалт телевизийн олон ангит кино 96 баримтат болон богино хэмжээний кино 150 телевизийн нэвтрүүлэг хүчээ үзэж байна. “Татар ажиллагаа” кино 11 сарын 23-нд 20.00 цагт Москва хотын төв дэх зохиолчдын төв ордонд гарах ба фестиваль зохион байгуулагчид болон Москва хотын үзэгчдийн хүртээл болсон юм. Үзэгчид Голландын турк дээрэмчдын түүхээс эхлээд Монголын банкны ажилтны адал явдал хүртэл янз бүрийн сэдэвтэй олон кино үзэж болно хэмээн оросын хэвлэлүүдэд бичигдэж байна. Дашрамд дурьдахад, энэхүү наадам анх 1998 онд “Хууль ба Нийгэм” сэдвийн дор зохион байгуулагдаж байжээ. Монгол кино
  • 57. “Манайхан яагаад америкууд шиг хийдэггүй юм бэ? Ядаж л харилцан яриа нь аягүй үнэмшилтэй” гэнэ. Гэтэл зарим нь "Хараад байхад манайхны хэрэглэдэг камер нь аягүй муу юм шиг байна лээ тээ? Тэр мэрийгээ сайжруулах ёстой юм биш үү?” гэх. Нөгөө хэсэг нь “Аа Монгол кино мяа мяа. Аймаар нуршуу. Жүжигчид нь ч хошин. Гэтэл Солонгосууд алж байгаа биз дээ?” гэх. Үлдсэн хэсэг нь “Хөгжөөд л байх шиг байна шүү дээ. Хүн болгон кино хийдэг болчихсон юм биш үү? Тэгэхдээ арай дэндүү халтуурдаад байгаа юм аа” гэх жишээний. Банкинд ажилладаг нэг найз маань надад сүүлийн үедээ л хамгийн том төсвөөр бүтсэн гэх “Үхэж үл болно: Чингис хаан” киног муулав аа. “Би тийм хачин кино амьдралдаа үзээгүй. Монголчууд хийсэн юм байна гээд үзсэн чинь бүр толгой эргүүлээд хаячихсан. Үгүй тэгээд, Чингисийн тухай юм уу, Боорчийн тухай юм уу, эсвэл Жамухын тухай кино юм уу бүү мэд. Аймаар олон үйл явдал зэрэгцэж гарсаар байгаад дуусчихсан. Чингисийн тухай бол Чингис нь л түлхүү гарах ёстой биз дээ? Гэтэл Сергей Бодровын хийсэн Чингисийг хар. Монгол эр хүн, эзэгтэй хүнийг тултал нь харуулаад өнгөрчихлөө шүү дээ. Тэр Чингис Мингисийг нь хийж байхад нь чи хажууд нь байсан юм бол хэлэхэд яадаг юм” гэсэн юм даг. Би ичсэндээ юу ч дуугарч чадаагүй. Яагаад гэвэл тэр нөхрийн хэлсэн бүгд үнэн юм чинь. Гэтэл зарим нь өнөөх “Би чамд хайртай-2”-ыг “Хүмүүсийн тэр сайхан хүлээлтэн дээр тоглосон дэндүү муу кино. Оросын киног дуурайлгаад л (“Ирония судьбы”-г хэлж байгаа юм) хусчихсан юм биш үү? Тэр сайхан мелодрамыг юу ч биш болгоод алаад хаячихаж байгаа юм даа. Болимоор юм” гэж байхад зарим нь “Аа тэр алаад хядаад байна гээд байсан “Боолын гэрээ” чинь америк киноны л хуулбар байна лээ шүү дээ. Нөгөө “Гоёлын даашинз” нь бүр яг шүү!” гэж ирээд л намайг ёстой нүүрээ хийх газаргүй болгоно доо. Үгүй одоо манайхныг (киночдыг маань) муулаад байхад нь би ямар нийлээд муулаад байлтай биш мангардуухан инээмсэглэл тодруулсан шигээ зогсож байдаг боллоо. Сүүлдээ миний бичсэн “Миний хөрш: Чөтгөр”-ийг хүртэл Солонгос киног хуулсан байна ч гэх шиг муулсаан, муулсан. Зөндөө муулсан. Энэ бүхэнд би тохирсон хариулт хэлэхийг хичээдэг ч харамсалтай нь, манай үзэгчид үүнийг ойлгохоосоо ойлгохгүй нь их. Яагаад гэвэл манайхан сүүлийн 21 жил дандаа гадаад кино үзэж ирсэн юм чинь яахав үзсэн харсныхаа хэмжээнд л сэтгэнэ шүү дээ. Тэр нь ерөөсөө л Америкийн арилжааны күүл кинонууд, Солонгосын өнгө мөнгөөр бялхсан савангийн дууриуд (За энийг бол ер нь Солонгост гарсан бүгдийг нь үзээд дуусгачихаж байгаа байх). Тэр нь ядаж байхад миний хэрэглэдэг Full HD биш, яг л мэргэжлийн 35-ын камер байгаа юм чинь. За тэгээд компьютер энээ тэрээ, сурталчилгаа мурталчилгаа нь бүүр ч ярих юм биш. Үгүй одоо тэгж хийж байж л баргийн юмыг голдог болчихсон хэдэн шар үзэгчдийнхээ хармаанаас мөнгийг нь сэгсэрч байгаа юм чинь арга байж уу. Тэгэхгүй бол тархиа хагалуулна. Монгол кино А. Миеэгомбо – Кино зохиолч, найруулагч, Монголын кино урлагийг дэмжигчдийн клубын УЗ-ийн гишүүн
  • 58. Аа гэтэл бид яаж байна? Жалгандаа Жавхлангаа сонсоод л, жавар үргээж, мотор дуугаргаж байна гэж архидаад л. Жаахан юм хийж байсан нэгнээ Спильберг шиг лаг амьтан гэж хөөргөсөөр байгаад архичин болгочихож байгаа юм. Уг нь бол Монголын кино цагтаа хөгжиж явсан юм шүү! Өөрийн гэсэн том үйлдвэртэй, лабораторитой, зураг авах павильонтой, юм юмтай байлаа хөөрхий. Бүр сум бүрт кино гаргадаг үндэсний хэмжээний асар том киноны сүлжээтэй байлаа шүү. Харин 1990 он гараад (Ардчилсан хувьсгал гэвэл зүгээр ч юм уу) энэ том байгууллага нам зогссон доо. Сүлжээ ч үгүй, лаборатори ч үгүй, харж хандах эзэнгүй шахуу болоод дууссан. Харъя гэвэл одоо газрыг нь өм цөм зараад орон сууц босгочихсон хэдэн өндөр байшин дунд харагдахтай үгүйтэй цөөхөн хуучин байшин бий. Эзэн нь Солонго гэж нас тогтсон “сайхан” хүн байдаг юм. Өнөө муу киночид их дайрсан даа, мань хүн рүү. Идлээ уулаа, устгалаа тонолоо, шанаадлаа зодлоо гэж ирээд л. Тэгсэн ч мань эр гүндүүгүй “сайхан” хүн юм болохоороо тэрийг нь огт тоогоогүй, инээмсэглээд л өнгөрдөг юм. Аргагүй шүү дээ. Улсаас “Яах ийхээ өөрөө мэд ээ” гээд томилсон юм чинь тэнэг л биш бол өөрийн мэдэлд ирсэн тэр “Монгол кино нэгтгэл”-ийг өөрөө л мэддэг юм байгаа биз дээ? Уг нь мань эр жаахан юм үзсэн толгой байсан бол урьдаар ажлаа хийчихээд “захиран зарцуулах” байсан юм. Даанч тэгээгүй. Ихэнхи киночид зөвхөн мань эрээс болоод л Монгол кино “сүйрчихлээ” гэж ярьдаг юм. Зарим нь бол манай төр засаг буруутай гэж ярих. Яагаад гэвэл өөр нийгэм солигдож, цаг цөвүүн болоход манай улс киноны салбараа яаж ийгээд аваад үлдчихсэн бол одоо энэ Назарбаев шиг киногоороо улсаа сурталчлаад сууж байхгүй юу гэх. (Назарбаев төрийн эрхэнд гарангуутаа хуучны “Казак фильм” гэдэг мундаг том үйлдвэрийг сэргээж, зөвлөхөөр нь Сергей Бодровыг Оросоос урьж авчраад тавьчихсан юм даг) Монгол кино
  • 59. Аа харин залуучууд маань бол байдлыг өөрөөр үнэлж, харж байх шиг байна аа. Мюнхений киноны сургууль төгссөн Д.Бямбасүрэн гэж бүсгүй “Монгол кино нэгтгэл”-ийн туслалцаагүйгээр, бүр Монгол Улсаас ч тусламж дэмжлэг авалгүйгээр хийсэн “Ингэн нулимс” гэж киногоороо Оскарт нэр дэвшчихсэн хэрэг. Үүнийг харсан залуус “Ингэж болдог юм байна. Хийгээд туршлагажаад байвал Оскар хүртэл ойрхон байна” гэж ярьцгаадаг боллоо. Бүр сүүлдээ хөөрөөд толгойтой, камертай, компьютертай бүхэн кино хийдэг болсон. Энэ харин үнэн шүү. Дээр хэлсэн улс шиг муу камертай, муу зохиолтой, муу жүжигчинтэй ч гэсэн зориг орчихсон улсууд “Ямар хамаатай юм. Хусна аа” гээд л туушиндаж байгаа. Мэдээж сайн юман дотор саар юм хаа нэг газар нь хутгалдчихсан тууж л явдаг. Тэгэхээр бид сааруудаа бас шахан гаргах ёстой юм байгаа юм. Манай залуу киночид өөрсдийгөө хэзээ нэгэн цагт жинхэнэ лаг кино хийж, Оскар авна гэж боддог. Цугаараа шүү! Харин тэр хүртэл туршлага суухын тулд арилжааны кино хийж байгаа гэж ойлгож болно. Яг үнэндээ бол залуус маань мөнгөгүй байгаа учраас, хальсны кино хийх, жинхэнэ кино хийх туршлага суухын тулд мөнгөний киноноос гараагаа эхэлж байна гэж би боддог. Би ч гэсэн тэдний өрөөсөн дугуй. Бүх юмыг тэгээс эхэлж, бүгдийг өөрөө хийж үзсээр жинхэнэ “Универсальный солдат” гэдэг шиг амьтад болчихсон улс. Аз таарч гадны сангуудаас кинонд шаардлагатай тэтгэлгээ олчих юм бол боломжийн юм хийх нь хийнэ ээ. Хайрт нам засгаас маань бидэнд мөнгө өгдөггүй, тендерт шалгаруулдаггүй, зохиол бичүүлдэггүй, кино найруулуулдаггүй. Бид зүгээр л бор зүрхээрээ, сайн кино хийчих юмсан гэж яваа залуучууд. (Улсаас ганцхан Солонго ахад л мөнгө өгдөг гэсэн) Гэсэн атал үзэгчид бидний хийсэн киног Америк, Солонгос кинотой нэг дэнсэн дээр тавьж шүүмжилдэг. Гэтэл тэд өөрийн гэсэн академитай, мэргэжлийн холбоодтай, улсаас нь хүртэл бодлогоор дэмждэг юм л даа. 2010 онд Америкийн кино академи яагаад “Аватар”-ыг биш “Аюулыг зайлуулагч” (The Hurt Locker)-ийг “Шилдэг кино”-гоор шалгаруулсан нь үүний тод жишээ. Монгол кино
  • 60. Манайд кино академи бас бий шүү. Байх байхдаа бүр гурван кино академи байгаа. (Битгий шоолоорой. Энэ үнэн шүү!) 1998 онд байгуулагдсан Батсүрэнгийн “Монголын Кино академи” (Ерөнхийлөгчөөр нь Т.Ганди ажиллаж байсан. Гэхдээ Энэтхэгийн биш манай УИХ-ын гишүүн нь), 2008 онд байгуулагдсан Б. Цогтбаярын “Монголын Үндэсний Кино Урлагийн академи” (Энэ хүнд “Монголын Кино Урлагийн Академи” гэдэг адилхан байгууллага байдаг юм. Тэгэхдээ тэр нь юу ч хийдэггүй), бас 2008 онд байгуулагдсан Ц. Анандбазарын “Монголын Кино Академи” гэсэн гурван том кино академитай улс шүү дээ, найзууд аа. Уг нь манайх Америкаас лаг байгаа биз? Тэгсэн мөртлөө кинонуудыг нь дэлхийд хэн ч мэдэхгүй. Бүр сонин юм ярих уу? Б. Цогтбаяр ахын маань академи аймаар дүрэмтэй. “…Академийн тэргүүнийг эрүүгийн хариуцлага хүлээж шүүхийн шийдвэр гараагүй нөхцөлд амьдралынх нь турш ажиллуулна” гэж байгаа. Мань эрийн сая хийсэн “Академи авардс-2011 Улаанбаатар кино наадам-4” гэсэн элэг хөшөөсөн ажиллагаа нь урлагийг яаж завхруулж болдгийн тод жишээ. Зохион байгуулж байгаа оператор Б. Цогтбаяр нь TV 5 телевизээр “Одооны залуучууд хальт мульт зураг авсан болж, нөгөө нь тоглосон болж алиалчихаад, өнөөхөө эвлүүлсэн болоод кино гээд аваад ирж байна. Болохгүй биз дээ?” гэж муулж муулчихаад араас нь залгуулаад “Залуучууд аа, манай наадамд кинонуудаа өгөөрэй” гэж хээвнэг инээмсэглэн өмнө ярьснаа үгүйсгэн мэдэн будилаад л. Наадмынх нь үеэр яасан гээч? “Шилдэг нүүр будагч” төрөлд нь ганцааранг нь нэр дэвшүүлээд, өөрийг нь өөртэй нь өрсөлдүүлсэн болгож харагдуулаад өөрт нь өгчихөж байгаа юм. Үгүй одоо хүнийг урьж авчирчихаад олон түмний нүдэн дээр ингэж муухай эвгүй байдалд оруулж болохгүй биз дээ? Мээдрэмж байкүү. Бүр наадамд нь огт ороогүй “Хүсэл шунал” гэж баримтат киног орсон болгож харуулаад л. 24 кино орсныг 34 кино өрсөлдөж байгаа гэж рекламдаад л. Сураг сонсох нь ээ өөрийнхөө академиас өөрөө өөрийгөө гавъяатад тодорхойлсон гарын үсэгтэй цаасаа барьчихсан Ерөнхийлөгчийн тамгын газар материалаа өгөөд гүйж байна гэх. Тэрэн дээрээ аягүй бол “Би үнэн лаг кино наадам зохион байгуулсан” гэж бичсэн байгаа даа. Монгол кино
  • 61. Өө тэгээд ер нь яриад байх юм бол элэг хатмаар түүх олон олон. Дуурийн найруулагч нь кино найруулж гүйгээд л. Эхнийхийгээ дуусгангуутаа улсаас “Дараагийн ангиудаа хиймээр байна” гэж мөнгө нэхээд л. “Яагаад?” гэхээр “Би биш ээ, тэнгэр намайг хий гээд байгаа байхгүй юу” гэдгийм даа. Америкууд сонссон бол атаархаж үхмээр. Инээдмийн киноны аймаар гоё санаа! Ний нуугүй хэлэхэд улс киногоо эртхэн шиг бодлогоор дэмжихгүй юм бол ийм замаараа пижигнэсээр байгаад сүүлдээ савангийн дууриас өөр юмгүй өрөвдөлтэй улс болоод дуусна даа. Намайг СУИС-д сурч байхад гадны урлагийн сургуулиудад улсын зардлаар сурах сонгон шалгаруулалт олон болдог байлаа. Тэр шалгаруулалтад нь орсоон, орсон. Зөндөө орсон. Гэвч тэнд нь ТИС-д сурдаг хүүхэд гүйж ирж ороод, түрүүлээд явчихаж байгаа юм. Сүүлд сонсох нь ээ мань эр очингуутаа ангиа солиулаад шаал өөр мэргэжлээр сураад ирсэн байдаг байлаа. Гэвч тэдний дунд азаар кинонд элэгтэй нилээн хэдэн залуус мэргэжлээрээ сурч ирээд киноныхоо салбарт тууштай ажиллаж байгаа шүү. Дунд насныхнаас “Нохой орон”, “Монголын дуу”, “Хадаг”, “Алаг үрс” зэрэг гадны олон кинонд ажилласан, Оросын ВГИК- ийг төгссөн оператор Б. Пүрэвдорж, С. Бямбаа нар одооны кино хийх гээд зүтгэж яваа олон олон залуусыг ирлэж өгсөн байх жишээтэй. Мюнхений Д. Бямбасүрэн байна. Хамгийн сүүлд “Чингисийн хоёр загал” гэж сайхан кино хийсэн гэнэ. Залуусаас “Бээжингийн кино академи”-ийг төгссөн Б. Чингүүн, Д. Ангараг, “48 цаг” олон улсын наадамд түрүүлсэн Ч. Хоролдорж, “Пусан”-ы наадмын тусгай хөтөлбөрт шалгарсан Л. Бат-Амгалан, гадаадад Монгол киногоо үзүүлж, сурталчилж явдаг Х. Жигжидсүрэн гэх мэт өнөөгийн энэ Монголын кино урлагийг нуруун дээрээ үүрч, сайн муугаараа дуудуулж, жинхэнэ лаг кино хийх мөрөөдлөөрөө амьдарч яваа 200 гаруй залуу бий. Үнэнийг хэлэхэд бидэнд өөр камер, өөр зохиол, өөр жүжигчинтэй өөр кино хийх чадал бүрэн бий. Гагцхүү бидэнд төрийн бодлого, хуулийн таатай орчин л хэрэгтэй. Бас үзэгчид та нарын халуун дулаан урам хэрэгтэй. Тэгсэн цагт бид та нарын шүүмжлээд байдаг тэр Америк, Солонгосын кинонууд шиг чинь лаг кино хийнэ. Турк, Герман, Солонгосоос удахгүй төгсөөд ирэх өчнөөн залуус бий. Гэвч төгсөөд ирэхэд нь “нам засаг” маань өмнөх шигээ заяа нь мэдэг гээд зөнд нь хаячихаад байвал яана вэ? Дуугарах ёстойнууд нь дуугарахгүй, мэдээгүй, сонсоогүй юм шиг царайлсаар хэр удах вэ? Одоо хүртэл би “Монгол кино сайжрах бол уу, эсвэл бүр дордох бол уу?” гэж бодож сууна. Монгол кино БуцахА. Миеэгомбо – Кино зохиолч, найруулагч, Монголын кино урлагийг дэмжигчдийн клубын УЗ-ийн гишүүн
  • 62. Êèíîíû äàâóó òàë áà ñóë òàë  Êèíîíîîñ ¿ëãýð äóóðàéëàëòàé áóþó äàâóó òàë:  ¨ñ çàíøèë  Áóñàäòàé çºâ õàðüöàõ  ªºðººñºº àõìàä íàñòàé õ¿íèéã õ¿íäëýõ  ººðò íü õýëñýí ¿ãèéã òýâ÷ýýðòýé ñîíñîæ áàéæ äàðàà íü ººðèé㺺 ä¿ãíýæ ñóðàõ  Æèæèã þìíààñ àãóó òîì ç¿éëä õ¿ðýõ  Þìûã õèéæ ñóðúÿ ãýâýë áàãààñàà õèéæ ñóðàõ  Äàðàà õèé ãýæ á¿¿ àëãóóð äàðàà õèéõýä àìàðõàí áîë÷èõã¿é  ªºðòºº òàâüñàí çîðèëãîî õýðýãæ¿¿ëýõ  Õ¿íèéã ýð¿¿ë ìýíääýý ñàíàà òàâüäàã áîëãîõ  Ñàéíûã äàãàâàë ñàðíû ãýðýë, Ìóóã äàãàâàë ìîãîéí õîðëîë  Þìàíä õ¿ëýýöòýé òýâ÷ýýðòýé õàíäàæ ñóðàõ  Õ¿íèé õýëñýí ¿ãèéã òîîëã¿é îðõèõã¿é õàðèí õ¿í áîëãîíûã õýëñýí ¿ãèéã ñîíñîæ ñóðàõ  Õ¿í õ¿íýýðýý äóòàãääàã¿é  ¯íýíýýð ÿâáàë ¿õýð òýðãýýð òóóëàé ã¿éöýõ  Õ¿í; òóñëàæ ñóðàõ /Àÿãàíû õàðèó ºäºðòºº àãòíû õàðèó æèëäýý/
  • 63. Êèíîíû äàâóó òàë áà ñóë òàë  Êèíîíû ñóë òàë:  Õ¿íèé àæëûã õîéø òàâèõ  Áóðóó ¿ëãýð äóóðàéëòàé  Áóðóó îéëãîëò òºð¿¿ëíý  Êèíî õýò èõ ¿çâýë äîíòîõ ìàãàäëàëòàé  Ñîëîíãîñ æ¿æèã÷äèéã äàãàí äóóðàéõ  Ñàéíààñ ìóóäàõ  Õèéæ áîëîõã¿é ç¿éëèéã òóðøèæ ¿çýõ. Òóõàéëáàë: õàðààëûí ¿ã, àðõè òàìõè, ãýìò õýðýã, ñàäàð ñàìóóí  Êèíî õýò èõ ¿çíýýñ áîëæ ýð¿¿ë ìýíäýä ñºð㺺ð íºëººëíº, áóðóó ç¿éëèéã õýò èõ õèéñâýðëýí áîäíî. Ýíý íü ñýòãýë ñàíààíû õÿìðàëä îðóóëíà. Буцах
  • 64. Кунг-фу панда  Олны хүртээл болоод байгаа “Кунг Фу Панда 2” кино олон улсад борлуулалтаараа тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд уг кино 45 улсын кино театруудад гарч, 56,5 сая ам.долларын орлого олжээ. Олон улсад 3-D зах зээл ид газар авч байгаа энэ үед уг анимэйшн кино ч мөн 3-D хувилбараар бүтээгдсэн нь маш их ашиг авчрахад нөлөөлж, дэлхий даяар 21 хоногийн дотор 330 сая ам.долларын орлого олсон байна. Харин “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны хоёрдугаар анги Волт Диснейгийн бүтээсэн кинонууд дундаас олон улсад хамгийн их ашиг орлого олж буй киногоор тодорчээ. Уг кино театруудад гарч эхэлснээс хойш нэг сарын хугацаанд 659,9 сая ам.долларын орлого олсон бөгөөд дөрөв дэх долоо хоногийн амралтын өдрүүдээр 46 улсад гарч, 41,1 сая ам.долларын орлого олжээ. Шилдэг кино жагсаалтын эхний байрыг одоогийн байдлаар “Кунг Фу Панда 2” тэргүүлж байгаа ба удаах байруудад “Карибын тэнгисийн дээрэмчид”, “X-Men”, “Шарталт 2”, "Fast Five”, "Gokaiger Goseige," зэрэг кинонууд оржээ. Буцах
  • 65. Адал явдалт кино  Адал явдалт кино нь ерөнхийдөө уран сайхны киноны ангилалд орох боловч энэ төрлийн киног үзэх киноны хандлага нь бусад төрлийг бодвол илүү байгаа юм. Үүний нэг жишээ бол дэлхийн хамгийн алдартай Америкийн шилдэг кинонуудын жагсаалт болох BOXOFFICE-ыг тэргүүлж байгаа кинонуудын 80% нь адал явдалт төрлийн кино байгаа юм. Адал явдалт киноны зохиолууд нь ихэвчлэн дайн, байлдаан, мөргөлдөөн, түүхийн, баатарлаг төрлийнх байдаг. Адал явдалт кино нь эхлэснээсээ хойш дуусах хүртлээ үзэгчдийг уйтхааргүй үйл явдалт дунд байдаг нь бусад төрлөөсөө ялгагдах онцлог юм. Дэлхийд алдартай адал явдалт кинонууд гэвэл Avatar, Spiderman, Batman, Superman, Ghost rider, Resident evil, Wrath of the titans, Twilight, James bond 007 гэх мэт маш олон алдартай кинонууд байдаг.
  • 66. Киноны талаарх сонирхолтой мэдээлэлүүд  Лондоны хамгийн тансаг, дээд зэрэглэлийн машин худалдаалдаг “Aston Martin” компани Жеймс Бондын адал явдлыг харуулсан цуврал кино дэлгэцнээ гарч эхэлсний 50 жилийн ойд зориулж түүний унаж байсан машин болоод хүрэм, ном, хөрөг зураг гэх мэт эд зүйлийг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ. “Aston Martin”-ы албаны хүмүүсийн мэдээлснээр Жеймс Бондын кино цуврал дэлгэцэнд гарсны 50 жилийн ойд зориулсан дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ гаргасан байгууллага хувь хүмүүс нэлээдгүй байгаа гэнэ. Түүнчлэн тус компанийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар өнгөрсөн аравдугаар сард Лондон хотноо “Дэлхийн Жеймс Бондын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсөн юм байна. Уг тэмдэглэлт өдрийг угтаж, 09 сарын 28-нд Жеймс Бондын эдэлж хэрэглэж байсан дурсгалт зүйлүүдийг дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын мэдээлснээр үүнээс олох нийт орлогоо НҮБ-ын Хүүхдийн сан болоод Лондоны Үндэсний төв музейд хандив болгон өгөх юм байна. Түүнчлэн Жеймс Бондын цуврал кино дэлгэцэнд гарсан 50 жилийн ойд зориулж, энэ жилийн Лондоны олимпын нээлтэд “Бонд хатан хаанаас нууц даалгавараван олимпийн цэнгэлдэх хүрээлэнд нисдэг тэрэгнээс шүхрээр бууж байгаа үйл явдлыг найруулагч Дэнни Бойль харуулсан нь олимпийн гэнэтийн бэлгүүдийн нэг байсан юм.
  • 67. Киноны талаарх сонирхолтой мэдээлэлүүд  1997 онд Warner Bros. кинокомпани "бие хамгаалагч" Кевин Костнерын найруулж бас тоглосон "The Postman" ("Шуудан зөөгч") хэмээх зөгнөлт, адал явдалт киног гаргажээ. Энэ киноны эх зохиол нь Америкийн орчин үеийн нэртэй зөгнөлт зохиолчдын нэг Дэвид Бриний ижил нэрт роман байсан учраас нэг кино хийгээд түүнд нь холливуудын нэг супер одыг "чихчихвэл" үзэгчдийн халаасыг нэлээн хоослох байх гэж продюсерууд нь найдсан биз ээ. Харамсалтай нь тэдний горьдлого талаар болж кино бүтэлгүйтжээ. Мэдэхгүй юм, гэхдээ надад бол энэ кино нь зүгээр л санагдсан гэдгээ хэлчихье... Warner Bros. энэ бүтэлгүйтлээсээ сургамж авсан уу гэвэл үгүй аж. Дөнгөж жилийн дараа тэд "бага хятадад их үймээнийг дэгдээж", бас ч үгүй "оддын хаалгаар орж гарч үзсэн" Курт Рассел эрхмийг гол дүрд нь тоглуулсан "Soldier" ("Цэрэг") хэмээх зөгнөлт, адал явдалт, тулаант кино үйлдвэрлэв. Кино 99 минут үргэлжилдэг ба гол баатар эрэлхэг цэрэг Курт ердөө 79-хөн үг хэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл 1.25 минут тутамд нэг үг хэлж. Хамгийн урт нь "Мэдлээ, хоёр оо, есөд илтгээд галлаж эхлэ." ("Affirmative, two, report to nine and commence firing.") гэсэн өгүүлбэр байж. Киноны өртөг 75 сая ногоон болжээ. Энэ нь гол баатрын хэлсэн нэг үг 82500$-ын үнэтэй байсан гэсэн үг. Буцах
  • 68. www.caak.com www.exlel.mn www.news.mn www.youtube.com www.mn.wikipedia.org www.xopom.com TV zoneсэтгүүл Соронзсэтгүүл Энэхүү ашигласан сайт, номнууд
  • 69. Та ийм кино театрт 148 танхай залуустай хамт суугаад кино үзэж чадах уу
  • 70. Анхаарал тавьсан танд баярлалаа Õ¿íäýòãýñýí:Áààñàííÿì,̺íõ-ýðäýíý,Óÿíòºãñ, Á¿ðýíòîãòîõ

Related Documents